Улсын хэмжээнд 2,576 "бүтэн өнчин хүүхэд" байна

Admin
2025/06/05

Үндэсний статистикийн хорооноос бүтэн өнчин хүүхдийн тоог бүс, аймаг, нийслэлээр нь гаргажээ.

Тодруулбал, эцэг, эх нь тогтоогдоогүй, эсвэл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх, эцэг нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдүүдийг “бүтэн өнчин хүүхэд” хэмээн тодорхойлдог.

Улсын хэмжээнд нийт 2,576 бүтэн өнчин хүүхэд байна. Үүнээс баруун бүсэд 248, хангайн бүсэд 479, төвийн бүсэд 450, зүүн бүсэд 209 хүүхэд байгаа аж. Тодруулбал, хангай болон төвийн бүсэд энэ тоо хамгийн их байна. 

Харин Улаанбаатарт нийт 1,190 бүтэн өнчин хүүхэд байгаа юм.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна