П.Батчулуун эмчийн төрсөн эгч П.Саранчулуун: Миний дүү хорь гаран жил хоёргүй сэтгэлээр ажиллачихаад эцэст нь ялтан болоод, эд эрхтэний наймаачин болоод байж байна

Admin
2025/06/04

Би диализийн аппаратанд ордог бөөрний дутагдалтай хүн. Дөнгөж сая аппаратнаасаа гараад дүүгийн минь хурлыг төр засаг, шүүх байгууллага үнэн зөв шийдэх нь үү? ямар шийдвэр гаргах нь уу? гээд ирлээ. Манай гэр бүлийнхэн ч мөн адил дүүгийнхээ, ахынхаа, аавынхаа энэ асуудлыг шүүх байгууллагынхан цагаатгаж өгнө гэдэгт итгэж ирсэн байна.

 Миний дүү П.Батчулуун багаасаа л эмч болно гэдэг хүсэл зорилготой байж өнөөг хүртэл явсан. Сүүлийн хорь гаран жилийг эд эрхтэн шилжүүлэн суулгах албыг хариуцан ажиллаж ард түмний төлөө бие сэтгэлээ зориулан хоёргүй сэтгэлээр ажиллачихаад эцэст нь өөрөө ялтан болоод, эд эрхтэний наймаачин болоод байж байна.

 Ямарваа нэгэн сэтгүүлч ч юмуу? Ямарваа нэгэн хүний буруу сэвсэн буруу мэдээлэл өгсөн байдлаас болоод өнөөдрийг хүртэл миний дүү бие сэтгэл, оюун санаагаараа хохирч байна. Бид гомдолтой байна.  Миний өвдсөн энэ өвчнөөр миний ээж бурхан болсон, миний том эгч бурхан болсон. Би одоо гурав дах нь. Үнэхээр миний дүү эд эрхтэний наймааны хэрэгтэн байсан бол гэр бүлийнхэн маань өвчнөөр үхэхгүй байсан шүү дээ. Чи ийм алба хашиж байгаа байж яагаад эгчдээ бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж болдоггүй юм бэ гэхэд дэс дараалал гэж юм байдаг юмаа гээд өнөөг хүртэл 5-6 жил эмчилгээнд ороод явж байна даа.
Шүүх байгууллага минь, ард олон минь миний дүүгийн хэргийг зөв шүүгээд, дүүг минь энэ ялаас мулталж цагаатгаж өгнө гэдэгт итгэлтэй байна


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна