ОРОН НУТГИЙН ЗАМ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2025”
Урин дулааны цаг ирж төв суурингаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж олон улс, орон нутгийн чанартай болон сум, суурин аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам зөрчигдөж хүн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2025” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн ажлыг энэ оны 6, 7, 8 дугаар саруудад зохион байгуулахаар өнөөдрөөс эхлээд байна.
Тус арга хэмжээний хүрээнд:
-Зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах
-Замын хөдөлгөөнд оролцогчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчилан таниулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран зохион байгуулах
-Улаанбаатар хотоос гадагш 150 километрийн радиуст олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулна.
Орон нутгийн замд осол гарч байгаа хэд хэдэн шалтгаан нөхцөлийг дурдвал:
-Хурд хэтрүүлэх;
-Хориглосон, аюул бүхий хэсэгт болон аюулгүй байдлыг хангахгүйгээр гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох;
-Хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох;
-Хэт ядарсан үедээ жолоо барьдаг;
-Том оврын ачааны автомашин зорчих болон зам дээр эвдрэл гэмтэл бусад шалтгаанаар зогсдог. Энэ үед аюулгүй байдлаа хангахгүй ослын зогсолтын тэмдэг тавьдаггүй, гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг.
-Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэх зэрэг зөрчлийг нийтлэг гаргадаг.
-Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхээсээ өмнө зам орчноо шалгах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой, зам орчиндоо хурдаа тохируулан, хамгаалах бүс хэрэглэж, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөндөө яаралгүй тайван соёлтой оролцож явахыг уриалж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна