Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой 176 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

Admin
2025/06/03

Боловсролын яамны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой, хоёр давхар, урлагийн цогц танхим бүхий барилга ашиглалтад орууллаа. 

May be an image of 6 people and wedding

Тус цэцэрлэгийн барилга нь нөөцийг үр ашигтай ашигласан барилга архитекторын төлөвлөлттэйгөөс гадна анги бүх гадагш гарах аюулгүйн гарцтай, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам, хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон стандартад нийцсэн шат, бариул, хяналтын CC ТВ, гал тогоо, хоолны лифт, эмчийн өрөө, тусгаарлах өрөөтэйгөөс гадна төслийн хүрээнд сургалтын орчныг сайжруулж цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшлоор ангиудыг бүрэн хангалаа.

May be an image of chard and text

May be an image of sink, toy and indoors

Ингэснээр тус хорооны хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших, сурч, хөгжих боломж нэмэгдэн тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоо бэхжихэд хувь нэмрээ оруулж байна. "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийт долоон сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цаашид батлагдсан төлөвлөгөөний дагуу гурван  сургууль, зургаан цэцэрлэгийн барилгыг барьж өргөтгөх ажил үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна