Монгол Улс ядуурлын түвшинг энэ оны долоодугаар сард танилцуулахаар төлөвлөж байна. Одоогоор 2023, 2024 оны судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлж байлаа.
2022 оны байдлаар манай улсад ядуурлын шугамаас доош буюу сарын амь зуух орлого нь 418 мянган төгрөгөөс доош бол ядуу ангилалд багтаж буй 914 мянган хүн байлаа. Тэд сард 418 мянган төгрөгөөс бага орлоготой амьдарч байсан гэсэн үг. Хэрэв ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.5 мянган хүн нэмж ядууралд өртөх магадлалтайг Үндэсний статистикийн хороо гурван жилийн өмнөх тайландаа дурдаж байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна