Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Admin
2025/06/03

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таван жил ажиллаж тус албанаас хэдхэн цагийн өмнө огцров. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн олонх нь түүнд итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Улмаар дараагийн Ерөнхий сайдыг томилох хуулийн заалтын хугацаа тоологдож эхлэв.

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
 
Хэрэв 30 хоногийн дотор буюу 2025 оны долдугаар сарын 3-ны дотор дараагийн Ерөнхий  сайдыг томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах заалттай.

Дараагийн Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг нь ажилд томилох хүртэл одоогийн сайд нар ажлаа хийнэ. Энэ хугацаанд Ерөнхий сайдыг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр орлож, төрийн ажлыг цалгардуулахгүй явуулах үүрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.140.11.218
Өчигдөр
0
0
31 хоноод тараасай
Хариулах