Бэрийн цүнхний асуудал Засгийн газрыг унагалаа

Admin
2025/06/03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 гаруй цаг хэлэлцсэний эцэст парламент итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэнээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар ийнхүү огцорлоо. Итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг хаалттай, цаасаар явуулж, гишүүдийн олонхын саналаар Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үгээ хэлэхдээ “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал бол сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх нь ялалт” гэж хэлэв.

Ингээд дараагийн буюу Монгол улсын 33 дахь Ерөнхий сайд хэн бэ? гэсэн асуулт яригдаж эхлээд байна.Үүнд  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Батлан хамгаалах яамны сайд С.Бямбацогт, Шадар сайд С.Амарсайхан нар байгаа аж. Эдгээр нэрсийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүлж байгаа аж. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө сонгож шинэ Засгийн газрыг байгуулах юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна