МАН-ын бага хурал дуусаж МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан руу орлоо. Тус хуралдаанаар МУ-ын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХҮН намын дарга Т.Доржханд, УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Номтойбаяр, С.Бямбацогт, Ц.Туваан зэрэг 25 гишүүн бий бөгөөд үүний 10 нь Засгийн газрын гишүүд.
Өөрөөр хэлбэл Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэн 14 цагаас УИХ хуралдаж дэмжих эсэхийг шийднэ. Хэрэв дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ үргэлжүүлэн МУ-ын Ерөнхий сайдаар ажиилаж харин эс дэмжвэл огцрох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна