Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна, эргэлзээнд орсон байна

Admin
2025/06/02

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтийн зүгээс “Орлогоо нотол”, МУ-ын Ерөнхийлөгч “Ажлаа өг” хэмээн шаардлага тавьсан юм. Тус асуудлуудтай миний хувьд санал нэг байна. Ардчилсан намыг засгаас хөөвөл би ажлаа өгнө хэмээн МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бага хурал дээр мэдэгдсэн. Гагцхүү ажлаа өгөхдөө төрд үүссэн ноцтой хагарал, задралуудыг эргэн санаж төрд хагарлын хар мөр үлдээхийг бид хэрхэн ч зөвшөөрөхгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлага, зохион байгуулалт дор УИХ-ын гишүүд нам үл харгалзан, ажил хэрэгч байдлаар ажиллаж байгаа энэ эвт тогтолцоог битгий эвдлээч хэмээн хүсэж байна.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий 11 гишүүнийг араас нь мөрдөж, ойр тойрны хүмүүсээс мэдүүлэг авч заналхийлсэн мэдээлэл байна

УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна, эргэлзээнд орсон байна. Та бүхнийг хэний ч нөлөөнд үл автан Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар шийдвэрээ гаргаасай хэмээн хүсэж байна" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна