Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүний өмнө намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах товтой байгаа юм.
Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудалтай холбоотойгоор гишүүдрүү маш их заналхийлсэн мессеж ирж байна. Үүнд автах нь хаашаа юм. Мессэж ирдэг асуудал анх удаа тохиолдож байгаа биш. Зохион байгуулалттайгаар ирдэг. Органикаар мессеж бичиж байгаа хүмүүс байгааг үгүйсгэхгүй" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна