Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам 8 сайдаа татах уу?

Admin
2025/06/02

Яг одоо Ардчилсан намын бага хурал болж байна.  Энэ хурлаар Ардчилсан нам хамтарсан засгийн газарт ажиллаж буй 8 гишүүнээ татах эсэх талаар хэлэлцэж магадгүй.

Уг нь бол Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн, түүний сүйт бүсгүй Ө.Өгөөмөр нарын тансаглалтай холбоотойгоор ард иргэд Л.Оюун-Эрдэнийг Орлогоо нотол, огцор хэмээн жагссан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлохгүйгээр үл барам иргэдийн анхаарлыг өөр тийш нь татаж Хамтарсан засгийн газрын гэрээг зөрчсөн хэмээн Ардчилсан намд хариуцлага тооцохоор болсон юм. Ингээд Ерөнхий сайдын бэрийн тансаглал Засгийн газрыг унагах хэмжээнд очсон билээ. Харин өнөөдөр хамтарсан засгийн газар унах уу? Ардчилсан нам ямар хариу арга хэмжээ авах, Ерөнхий сайд огцрох уу гэдэг асуудлууд шийдэгдэнэ. Харин энэ дунд МУ-ын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүү, бэр хоёрынхоо тансаглалд хариулт өгч ОРЛОГОО НОТЛОХГҮЙ үлдэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна