Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Admin
2025/06/02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов энэ сарын 01-02-ний өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр /2025.06.01/ манай улсад Монгол Улсад төрийн айлчлал хий ирсэн. 

Тэгвэл өнөөдөр /2025.06.02/ 10.00 цагт Чингисийн талбайд түүнийг албан ёсоор угтан авах ёслолын арга хэмжээ болох аж. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний талаар хоёр улсын Ерөнхийлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм. Үргэлжлүүлэн 14.00 цагт Монгол-Туркменистаны Бизнес форум МҮХАҮТ-ын Их танхимд болох бөгөөд 15в0? цагт Туркменистан-Монгол уран бүтээлчдийн хамтарсан Хүндэтгэлийн тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна