Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын байгууллагуудаас ирүүлсэн тайлангаар нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв дундаж үнэ 7.1 сая төгрөг байна.
Эдгээр байгууллагын худалдсан худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн 54 хувийг газар, 41.8 хувийг орон сууц, 3,4 хувийг арилжааны зориулалтай ҮХЭХ, 0.3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХЭХ байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан ҮХЭХ-ийн үнийн дүнгийн 86 хувийг орон сууц эзэлсэн аж. Борлогдсон орон сууцны хувьд 50-иас доош м.кв бүхий нь 20.3 хувийг, 51-100 м.кв хүртэлх нь 46.6 хувийг, 101-ээс 200 м.кв хүртэлх нь 20.4 хувийг, 201 м.кв-аас дээших нь 12.8 хувийг эзэлж байна.
ҮХЭХЗ-ын байгууллагуудын 441 хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө 7.1 тэрбум төгрөгт хүрчээ. Хувьцаа эзэмшигчдийн 94 хувийг иргэд, 4.6 хувийг хуулийн этгээд, 2.4 хувийг иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшиж байгаа аж.
Тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын 302 байгууллага 2025 оны эхний улиралд үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь 2024 оныхоос наймаар буурчээ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна