“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ

Admin
2025/06/02

Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил 2023-2028” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Уг ажлын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сургалт болон дадлагын ажлыг явуулах боломжтой анги танхим, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан жилд 850-2600 хүн хамруулах хүчин чадал бүхий “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг байгуулав.

Тус төвийг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн юм. Уг төвийн нээлтийн үйл ажиллагаанд АЖМХ-ны салбар #ХОЛБООД хамтран ажиллаж дараах сургалтыг зохион байгуулж байна.

ҮҮНД:

 - Жуулчны хөтөч, тайлбарлагч 

- Зочид буудал, жуулчны бааз, зоогийн газын үйлчилгээ,

 - Жуулчин тээврийн жолооч нарын сургалтын хөтөлбөрийг танилцууллаа.

May be an image of 5 people and text that says 'P L'

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улсын хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тус төв нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сургалт болон дадлагын ажлыг явуулах боломжтой анги, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Тус төв нь нэг ээлжиндээ 200 хүн, жил 20000 хүн сургах боломжтой ажээ. Түүнчлэн жилд шинээр 850-2600 хүн, давтан сургалтад 1800-5700 хүнийг хамруулах хүчин чадалтай. Нийт 2739,8 м2 талбайтай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимуудаас бүрдэж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар хороод тус төвд жуулчин тээвэр, аяллын хөтөч, зочлох үйлчилгээ, ресторан зоогийн газар, аялал жуулчлалын менежмент, аяллын тогоочийн ур чадвар, цахим технологийн сургалт зэргийг явуулах юм байна.

May be an image of one or more people and crowd



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна