“ХАШААНДАА ТАВАН МОД ТАРЬЯ” АЯНД 11 МЯНГАН ӨРХ ХАМРАГДАЖ, 260 ГАРУЙ ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Хашаандаа таван мод тарья” аяныг эхлүүлээд байна. Ойн мэргэжлийн байгууллага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийг мод тарьж ургуулах соёл, дадалд сургахад аяны гол зорилго чиглэгдэж байна.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний мод тарих өдрүүдийн хүрээнд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох энэхүү аяныг олон нийт дэмжин хүлээн авч байна.
Тус аяны хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын 7 дүүргийн 9225 өрх, хөдөө орон нутагт 16 аймгийн 32 сумын 2240 өрхөд 58325 ширхэг мод тарих гэрээг 266 аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулж, хашаа бүрд таван мод тарих ажил эхлээд байна.
Хот, суурин газрын орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү аянд нэгдэхийн уриалж байна. Хашаандаа таван мод тариулах хүсэлтэй иргэд E-Mongolia бүрдүүлнэ. Хаяг мэдээллийн дагуу гэрээ байгуулсан мэргэжлийн байгууллагууд модны суулгацыг хүргэж өгч, мод тарих заавар зөвлөгөөг өгч, бүртгэлжүүлэх юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, амьдрах орчноо сайжруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Хашаандаа таван мод тарья аян энэ оны 12 дугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна