Улаанбурханы халдвар авсан хүүхэд нас баржээ

Admin
2025/05/30

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.05.30/ ээлжит мэдээллээ хийлээ.

Улаанбурхан өвчний  батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар  4274-т  хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. 

Харамсалтай нь /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан  байна. Ингэснээр халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болж нэмэгдлээ. Тус эндсэн хүүхэд  дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг эмч нар мэдээллээ.

Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна. Одоогоор мөн л 10-14 насныхан дунд халдварын тохиолдол хамгийн өндөр байна гэж ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэлсэн юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна