Өчигдөр /2025.05.29/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Соёлын төв өргөөний баруун талын замд “Лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна