Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн нутаг Хэцүүгийн хад буюу Жаргалант ууланд хоёр жилийн өмнө арав гаруй янгирыг нутагшуулсан юм.
Богд уулаас тээвэрлэн нутагшуулсан янгирууд идээшин дасаж, энэ хавар анхны ихэр ишиг төллөсөн байна .
Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөдөг байна.Хөвсгөл аймагт 2020 онд хийсэн нэн ховор амьтны тархац нөөцийн судалгаагаар Хорьдол сарьдгийн дагуу 400 орчим янгир байна гэж судалж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна