Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг “Огцрох амархан” жагсаалд нэгдэж буй иргэд эсэргүүцэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай 24 цагийн дотор уулзах шаардлага хүргүүлжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “Залуусын шаардлагыг сонсож, санаа бодлыг нь хүндэтгэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж, шаардлагыг хүлээн авсан байна.
15 дахь өдрөө үргэлжилж буй “Огцрох Амархан” жагсаалын төлөөлөлтэй өнөөдөр 16:30 минутад уулзах бөгөөд уулзалтаар дараах асуудлыг ярилцах юм.
Үүнд,
- Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах
- Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох
- УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх гэжээ.
Сэтгэгдэл (1)