Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 19 алба хаагч БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байна

Admin
2025/05/29

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр өнөөдөр тохиож байна.

 Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан эх оронч үзлийг сурталчлах үйл ажиллагаа зохион байгууллаа.

 “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” уриалгын хүрээнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх батлан хамгаалах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, энхийг дэмжих ажиллагааны үүсэл хөгжил, гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл хийж, сурагчдад сэлэмтэй болон зэвсэгтэй үзүүлэх тоглолт сонирхуулав.

 Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд цэргийн хоёр ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад илгээсэн. Энэ үеэс эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй. 

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 22 мянга гаруй алба хаагч энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Үүний 400 гаруй алба хаагч нь Ховд аймгаас оролцсон юм. 

Одоогийн байдлаар энхийг дэмжих ажиллагаанд Ховд аймгаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 19 алба хаагч БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна