Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шуурч, зарим аймгуудын нутгаар нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

Admin
2025/05/27

Цаг уур, орчны шинжилгээний газраас аймгуудын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.

Тавдугаар сарын 28-ны өдөр Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Харин өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутгаар, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Түүнчлэн энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Харин тавдугаар сарын 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орно. Тавдугаар сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна