Цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна англи хэл компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, жолооны сургалтад хамрагдан, цэргээс халагдахдаа бүгд жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдсэн. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна