Сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактери илэрлээ

Admin
2025/05/27

Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг долоон аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийжээ.

Энэхүү хяналт шалгалтыг үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын 6 дүүргийн 10 орчим ЕБС-д явуулж байгаа бөгөөд МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Лицей сургууль болон 47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж эхэлсэн байна.

Тодруулбал, сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактерийн шинжилгээ, хоолны шим тэжээл, орчны эрүүл ахуйн байдал нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажилласан байна.

Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактери илэрсэн төдийгүй тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалдлоггалтыг шат дараатай зохион байгуулан, стандартын хэрэгжилтийг сайжруулах боын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авахыг анхааруулсаар байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна