ХХБ “Хязгааргүй мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, ЭХЭМҮТ-ийн “Чих хамар хоолойн тасаг”-т 50 сая төгрөгийн, 20 гаруй нэр төрлийн дурангийн хагалгааны багаж хэрэгсэл бэлэглэлээ.
Энэхүү тасаг нь Монгол Улсын хэмжээнд байгаа хүүхдэд зориулсан цорын ганц чих хамар хоолойн тасаг юм. Жилд дунджаар 27000-28000 хүүхдэд чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ, 2500 гаруй мэс засал хийдэг байна.
Төслийн үр дүнд хүүхэд багачуудад зориулсан эмнэлзүйн хүртээмж нэмэгдэж, олон улсын түвшинд нийцсэн эмчилгээ, хагалгаа олноор хийгдэх зэрэг илүү ээлтэй эмнэлзүйн орчин нөхцөл бий болох юм.
Хүүхэд бүр эрүүл, жаргалтай инээж байг
ЭХЭМҮТ-ийн “Чих хамар хоолойн тасаг”-т 50 сая төгрөгийн, 20 гаруй нэр төрлийн дурангийн хагалгааны багаж хэрэгсэл бэлэглэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна