Чөлөөт, сонгомол бөхийн оноо олгох олон улсын тэмцээны үеэр “Буянт-Ухаа” спортын ордонруу үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ

Admin
2025/05/27

Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болно. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний үзэгч, тамирчдад зориулан автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагуудаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө. Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудаас автобус явах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна