Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол өнөөдөр болно

Admin
2025/05/27

Өнөөдөр буюу 2025.05.27-ны 14.00 цагт Спортын төв ордны гадаа талбайд Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол, 14.20 цагт Спортын төв ордны А зааланд тус наадмын нээлтийн ёслол болно. Энэ удаагийн наадмын шигшээ шатанд шалгарсан 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин 31 спортын төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

33 спортын төрлөөр зохион байгуулагдах хүүхдийн олимп гэж нэрлэгддэг МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII ИХ НААДАМ 05.26-06.06-ны өдрүүдэд МОНГОЛ улсын нийслэл Улаанбаатар хотноо эхлэхэд бэлэн болсон байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна