Дугуйтай аялагч Caleb Heine Хөвсгөл аймагт дугуйгаа хулгайд алджээ

Admin
2025/05/27

Хятадаас Пакистаныг зорин яваа унадаг дугуйтай аялагч Монголыг дайран өнгөрчээ. Тэрбээр өчигдөр (2025.05.26) Хөвсгөл аймагт түр амсхийх үедээ унадаг дугуйгаа хулгайд алдсан байна. Дугуйн дээр үүргэвчинд нь түүний паспорт, майхан гэх мэт эд зүйлс нь байсан бөгөөд “Миний бүх зүйлийг хулгайлчихлаа” гэх тайлбартайгаар цахим хуудсандаа бичлэг нийтэлжээ.

Улмаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт хандсанаар унадаг дугуйг хулгайлсан этгээдийг камерын тусламжтайгаар олж илрүүлэн аялагчид эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна.

Аялагч Caleb Heine “Орон нутгийн цагдаа нарын гайхалтай мөрдлөгийн ачаар тэд миний дугуйг олж чадлаа” гэжээ

Open photo

Open photo


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.33
2025/05/27
1
0
Очиж очиж гадаад аялагчийг дээрэмдээд өлөн нүдтэй хулгайчууд цагдаа л тусалж шүү дээ
Хариулах