ТЭЦ-5 станц ашиглалтад орсноор 5 шар, Хилчин хотхон, Баянхошуу, 1, 3, 4дүгээр хорооллыг цахилгаанаар хангана

Admin
2025/05/26

Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станцыг ашиглалтад оруулснаас хойш эх үүсвэрийг дорвитой нэмээгүй. Үүний улмаас хотод дахин барилга баривал дулаан, цахилгааны эх үүсвэрээр хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Сүүлчийн 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг барих талаар ярьсан хэдий ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэгвэл бид өнөөдөр тус станцын урьдчилсан шалгаруулалтыг нээлттэй зарлалаа.

БГД-ийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барина. Ирэх 9-р сард шалгаруулалтыг дуусган гэрээг үзэглэж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах юм.

Дулааны V станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна