БНХАУ-ын иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөшигийн хөндий орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт БНХАУ-ын хоёр иргэнийг барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэн зодож, улмаар БНХАУ-ын нэг иргэний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тус БНХАУ-ын хоёр, Монгол Улсын хоёр иргэнийг холбогдуулан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар өнөөдөр /2025.05.19/ прокуророос мэдээлэв.
Тэгвэл тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна