Шүгэл үлээгч Ө.Өгөөмөрийг төрийн хамгаалалтад авъя

М.Үүрээ
2025/05/17

Монгол улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлаж байв. 5Ш ажиллагаанд Шүгэл ажиллагаа, Шүүр ажиллагаа, Шувуу ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагаа, Шилэн ажиллагаа багтсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан 5Ш ажиллагааны нэг Шүгэл ажиллагаа нь авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа хүнийг шүгэл үлээгч гэх бөгөөд түүнийг хамгаалах хуулийн төсөл юм. Харин түүний бэр Ө.Өгөөмөр хадам аавынхаа санаалчилсан 5Ш ажиллагааны нэг болох ШҮГЭЛ АЖИЛЛАГААНЫ шүгэл үлээгч боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн санаачилсан 5Ш ажиллагааны нэг ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ БЭРИЙНХЭЭ аюулгүй байдлыг хариуцах учиртай. Угтаа бол төр ШҮГЭЛ ҮЛЭЭГЧЭЭ хамгаалалтад авах ёстой. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ  сайд маань бэрээ хамгаалах нь бүү хэл өөрийгөө уснаас цэвэр авч үлдэхийн тулд ХУДААРАА тайлбар хэлүүлсэн ч гярхай ард түмэн маань, охиндоо төрсөн өдрөөр нь 20,000,000₮ төгрөг бэлэглэдэг, Монголд хоёрхон байдаг гэх Бенз машин бэлэглэдэг чинэлээг аавын дүрд тоглосон Ч.Өгөөдэй гэх  иргэний жинхэнэ нэрийг Ч.Өгөөдэйбаатар төдийгүй хүний газар дээрэмдэж газрын наймаа эрхэлдэг, шонгийн мод зардаг гэдгийг баталж нийтэлсээр байгаа. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сэтгэлзүйг өөрөөсөө зайлуулж худруугаа түлхэх гэсэн оролдлого нь бага ч болов үр дүнд хүрч  байх шиг. Ямартаа ч бид дэлхийн тэрбумтангуудын эхнэр шиг эрхэлж амьдардаг гэдгээ зарласан ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ Ө.Өгөөмөрийн ачаар татвар төлөгчдийн мөнгөөр сайдын гэр бүл хэрхэн тансаглаж амьдардгийг мэдэж авсан.

Хадам аавынхаа авлига, хээл хахууль илрүүлж, хариуцлага тооцох үндэсийг бий болгож “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалыг Төв талбай дээр хийлгэж чадлаа.

Татвар төлөгчдийн мөнгийг сайдын хүү юунд үрдгийг илчлэн мэдээлсэн Шүгэл үлээгч Ө.Өгөөмөртөө баярлалаа.

 


3
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.218.141
2025/05/19
0
0
Өгөөдэйбаатарт баярла
Хариулах
66.181.161.26
2025/05/18
0
0
Уг нь оюунэрдэнийг дэмждэг байлаа.гэхдээ хийж байгаа зарим ажил томилглог нь ойлгохоо байсан энэ элчин зөвлөх.консулуудын томилгоо.янз янзын агент.газрын нарын олширч байгаа нь.томилж байгаа нь нэг л биш.ер нь монголоо улсаа гэсэн бодолтой хэн ч байсан ингэж л тэмцэж таараа. 8
Хариулах
172.56.168.187
2025/05/18
0
0
ХУЛГАЙЧ НАРААС СТРАТЕГИЙН ОРДУУДАА БУЦААЖ АВАЯ, ХУЛГАЙН ХОРОНГИЙГ НЬ ХУРААЖ АВАЯ ГЭЖ ШУГЭ УЛЭЭЖ БАЙГАА ЕРОНХИЙ САЙДАА ДЭМЖИНЭ ЭЭ
Хариулах
202.126.89.227
2025/05/17
0
0
За хорин сая төгрөг иймэрхүү улсуудад байдаг л мөнгө шүү дээ юун сүртэй юм
Хариулах