"Элийрэгч" хэмээх Ц.Уянгыг Франц улсад суух Элчин сайдад зүтгүүлж байна

Admin
2025/05/19

Монгол ардын нам дангаараа засаглаж байх үед нэг тамтай байсан бол гурван намын хамтарсан засгийн улмаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арван тамтай нүүр тулжээ. Өмнө нь өөрийн намынхан нь томилгоо шаарддаг байсан бол өдгөө гурван нам өөр өөрсдийн хүнээ томилуулахын тулд өдөр бүр, цаг минутгүй шахан шаардаж байгаа аж. 

Үүний нэг илрэл нь Эдийн засаг, хөгжлийн яамнаас ГХЯ-нд ирүүлсэн албан бичиг юм. Тэрхүү бичигт Ардчилсан намын гишүүд, тэр дундаа 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон арав гаруй хүнийг дипломат төлөөлөгчийн газарт томилохыг санал болгосон байдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд сонгогдож чадаагүй "Элийрэгч" хэмээн Ц.Уянгыг Бангкок дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилуулахаар санал болгосон байдаг билээ. Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Шаардлага хангаагүй тул бид буцаасан" хэмээн саяхан тайлбар өгсөн. 

Гэвч, Ардчилсан намын удирдлагууд маневраа өөрчлөн, БНФУ-д суух Элчин сайдад "Элийрэгч" Ц.Уянгыг томилохыг шаардан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүчтэй шахалт үзүүлж эхэлжээ. 

Энэ нь Ц.Уянгын гэр бүлийн хүн нь БНФУ-ын иргэн бөгөөд өдгөө Бангкокт ажиллаж байгаатай холбоотой аж. Иймэрхүү шахалт шаардлагаас болоод Гадаад харилцааны сайд хаданд хавчуулагдсан халиуны зулзага болчихоод байгаа гэнэ. 


4
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.20
2025/05/20
0
0
бурхан минь монгол төр минь юу л болоод бнадаа энэ галзуу авгай л дутаж дээ АН ч ёстой баас юмаа
Хариулах
66.181.178.77
2025/05/20
0
0
СОЛИОРОХ ЮМ ДАА
Хариулах
103.212.117.102
2025/05/20
0
0
Монгол дампуурчээ
Хариулах
103.57.93.44
2025/05/19
0
0
Элчин гэдэг Монгол төрийн элч, арай ч дээ, яав ч болохгүй, мэргэжилийн хүн чухал
Хариулах
202.9.46.29
2025/05/19
0
0
За яарав дээ? Баруунд соёлжиж элийрхээ болино биз.
Хариулах
66.181.161.226
2025/05/19
0
0
Мэргэжлийн хүн тавайрай тэнэг авгай нар гүй шүү
Хариулах
202.126.89.71
2025/05/19
0
0
15н давхрын ээлжит бохир харлуулалт, одоо доор өөрийн троллуд нь алгаа ташина... арга чинь бүүр хуучирчлаа
Хариулах
66.181.191.142
2025/05/19
0
0
Үнэхээр гамшиг
Хариулах
66.181.191.102
2025/05/19
0
1
Энэ бол солиорол
Хариулах