Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийг хариуцлага хүлээж ажлаа өгөхийг шаарджээ

Admin
2025/05/20

Ерөнхий сайдыг намын бүлгийнхэн нь огцрох саналаа өгөхийг шаардсан бололтой. Мөн МАН-ын бүлгийн гишүүд дараагийн Засгийн газраа ялсан нам нь байгуулаад, сөрөг хүчнүүд нь сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд явах ёстой гэсэн зарчмын байр суурийг тавьсан бололтой.

Төрийн ордон дотор улс төрийн нөхцөл байдал хурцадмал, Засгийн газарт хамтарсан намын сайдууд Ерөнхий сайдын үг-үйдлийг хамгаалсан байр суурийг илэрхийлэх болсон. ХҮН намын дарга Т.Доржханд бүр төрийн өндөр албан тушаалтнууд хамтдаа шалгуулъя гэх байр суурийг гаргасан. Тэгвэл МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдын хувь хүний асуудлыг намын асуудал болгож, Бага хурлаар хэлэлцэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Намын бүлгийн шахалтад орсон Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй гэсэн албан бус мэдээлэл байна.  Харин албан тушаал дээрээ үлдээд АН болон ХҮН намыг засгаас явуулъя гэсэн санал гаргасан байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр огцрохгүй бол танхимын сайд нарын 50 хувь нь огцрох өргөдлөө өгвөл Хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүрэх аж.

Мөн парламентын  олонх дэмжвэл Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүнээс бууна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  Ерөнхий сайд хийхдээ нам дахь өрсөлдөгч нараа авлига, албан тушаалын хэрэгт холбон замаасаа зайлуулсан тэрбээр өнөөдөр  өөрөө авлигын асуудалд нэр холбогдон албан тушаалаасаа буух дээрээ тулсан.

Түүний хувь эзэмшдэг гэж өөрийн амаараа зарласан "Херо энтертаймент" нь өнгөрсөн сонгуулиар МАН-ын болон Засгийн газрын бүх  пиар дээр ажилласан. Төсвийн мөнгөөр өөрийн хамаарал бүхий компаниар ажил хийлгэсэн нь ашиг сонирхлын асуудлыг нь түүнээс нэхэхэд хүрч байна. Мөн Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулсан компанийн бүртгэл дээр Л.Оюун-Эрдэнийн нэр байсан гэх олон асуудал авлигын шинжтэй байгааг ч намын гишүүд нь буруутгаж байгаа гэнэ.

Ерөнхий сайдын гол найдлага нь Л.Гантөмөр, Т.Доржханд, Х.Баттулга нар болж байгаа бололтой. Ямар ч байсан Засгийн газрын эмэгтэй сайд нар нь Засгийн газрын гишүүний хувиар ямар нэгэн байр суурийг илэрхийлэхгүй гэж. Харин АН-аас Х.Тэмүүжин Ерөнхий сайдын галзуу тансаглалыг шүүмжилсэн. Л.Оюун-Эрдэнийг ногоон гэрлээр Ерөнхий сайд болгосон хуурай ах Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх хэлсэн үг-үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл байна.


3
angry
2
care
1
haha
5
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.217
2025/05/30
0
0
Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ бол аргагүй л монгол эр хүн шүү. Зөв шүү ерөнхийлөгчийн зөв. Ер нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинээ
Хариулах
59.153.112.146
2025/05/28
0
0
ene asyydliig het hyndryylj, tyilshryylah ni ilyy myy,hyseshgyi yr dagabart hyrgej boljoshgyig ontsgoilon anhaarah shaardlaga bgaa shyy.
Хариулах
59.153.112.146
2025/05/28
0
0
ebseliig zadalj herhebch bolohgyi shyy
Хариулах
59.153.112.146
2025/05/28
0
0
man iin enb iin darga sodbaatariig nen dariy ogtsryylaa.saidyydaa s jenhbayr,sbaymbatsog t,bchoijilsyren,monh saihan,delgersaihan nariig solichih oo.portfelgyi saidyydaa tsomhotgood odoogiin yndsen byttseeree tsaash ajillaad yab aa.
Хариулах
139.5.216.244
2025/05/23
0
0
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх үүрэгтэй Ерөнхийлөгч ийм тулгалт хийж улс төрийн тогтворгүй байдал
Хариулах
66.181.190.254
2025/05/20
0
0
Засгий чинь наад кабинетын саыдууд чинь муутгаж байгаа.сангийн сайдаа хар .гясайдынэлчин зөвлөхүүдийн тлмилгоогоо хар .2 намын шадаруудаа хар үнэхээр бүтэхгүйм
Хариулах
103.168.34.171
2025/05/20
0
0
neg muu erh huuhdees bolj ulsiin ajil saataj bolohguiee !
Хариулах
103.71.101.124
2025/05/20
0
0
Огцруулах санал хураалтыг парламентын гишүүд нууцаар өгөх ёстой. Тэгвэл бодит үр дүн харагдана.
Хариулах
66.181.178.20
2025/05/20
0
0
Зөв маш маш зөв. Иргэд энэ худалч Ерөнхий сайд ОЮУНЭРДЭНИЙ үед амаараа шороо үмхэж байна ёстой хатавчинд суусан боолууд болжээ.
Хариулах
43.242.243.193
2025/05/20
1
0
Ноёнтой өштэй хүн толгойгүй Нохойтой өштэй хүн хормойгүй ээ гэж ...
Хариулах
66.181.161.226
2025/05/21
0
0
Ард түмэн баялагтай эзэн байя. Баялгийн сангийн тухай хууль батлах ёстой. Хуулийг дэмжиж бна. Уих батлаач.
Хариулах
122.201.31.33
2025/05/21
0
0
Засгийг огцруулж болохгүй
Хариулах