Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэн АМИА АЛДСАН УУ

М.Үүрээ
2025/05/19

Монгол Улсыг төлөөлж Тайландын Бангкокт  элчин сайдаар ажиллаж байгаа А.Төмөрийн эхнэр 2025 оны тавдугаар сарын 9-ний шөнө 17 давхар барилгаас унаж амиа алдсан байдаг. Элчин сайд А.Төмөр нь  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү,  МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Одын хадам дүү аж.

2020 оны аравдугаар сарын 26-нд томилогдож, Бангкокт Элчин сайдаар томилогдсон А.Төмөрийн  ажиллах хугацаа нь дууссан ч ГХЯ-аас түүнийг эх оронд нь эргүүлэн татаагүй байсан үед уг харамсалтай хэрэг гарчээ.

Энэхүү хэргийг санамсаргүй осол бус,  сэтгэл санааны хямралаас үүдэн амиа хорлосон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Тодруулбал, Талийгаачийн ар гэрийнхэн эл хэргийн талаар завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт, хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж, амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээллээд байна.

Түүний эгч хэлэхдээ, “Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш юм. Энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт, хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж, амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй.

Завхайрал өнөө цагийн хамгийн аюултай, хамгийн нуугдмал хохирол дагуулдаг нийгмийн өвчин болж байна. Энэ бол ганц хүний хувь тавиланг бус, бүхэл бүтэн гэр бүл, ирээдүйг сүйрүүлдэг хүчирхийллийн нэг хэлбэр юм.

Бид үнэнг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Энэ зовлонг чимээгүй өнгөрөөж болохгүй  - дүүгийнхээ төлөө, түүний хүүхдүүдийн ирээдүйн төлөө, ийм золгүй  хувь тавилан бусдын амьдралд дахин бүү тохиолдоосой гэж хүсэж байна.” гэжээ.

А.Төмөрийн эхнэр Л.Орхон 41 настай байсан бөгөөд энэ хэргийг осол уу, бусдын амь насанд санаатай халдсан хэрэг үү гэдгийг тогтоохоор Бангкок дахь цагдаагийн газар ажиллаж байгаа юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна