“НИССАН НАВАРА” ЗАГВАРЫН 20 АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

Admin
2025/05/26

“НИССАН НАВАРА” ЗАГВАРЫН 20 АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

-Энэ 2025 оныг Батлан хамгаалах яам "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

-Энэ зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.26/ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад "Ниссан Навара" загварын 20 автомашин гардууллаа.

May be an image of 2 people, car, jeep, road and text

Сайд С.Бямбацогт энэ үеэр хэлсэн үгэндээ
-"Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин гардуулж өгч байгааг хэллээ.

-Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг Тоёота загварын 14 автомашинаар шинэчилсэн. Цаашид нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна гэсэн юм.

No photo description available.No photo description available.No photo description available.May be an image of 4 people and text

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна