​''Сэлбэ дэд төв'' бүтээн байгуулалтын ажил энэ сарын 29-нд эхэлнэ

Admin
2025/05/26

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 29-нд буюу пүрэв гарагт эхлүүлнэ.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжүүлэх анхны жишиг “20 минутын хот” Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын эхний хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.  Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барих аж.

Ташрамд дурдахад, 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.Тухайлбал 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад оруулаад байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна