3 метр үрт аварга могойтой Браво цирк Булган аймагт боллоо

Admin
2025/05/25

Булган аймагт болсон Браво циркийн тоглолтын үеэр 3 метр урт аварга могойг тэвэрч үзэх ховорхон боломж үзэгчдэд олдлоо. Энэ нь хүүхэд багачуудын гайхшралыг төрүүлж, олон хүний сэтгэлд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн онцгой мөч байлаа.

Монголчуудын уламжлалт ёс заншилд могой нь эгэл бус, онцгой утга агуулгатай амьтан бөгөөд лусын амьтан хэмээн хүндэтгэн дээдэлдэг. Мөн зурхайн 12 жилд багтдаг “Могой жил”-тэй хүмүүсийг оюун ухаантай, сэргэлэн цэцэн, нууцлаг шинжтэй гэж үздэг.

Монголчууд байгаль дэлхийгээ дээдэлж, лус савдагтай эв эеийг эрхэмлэн амьдарч ирсэн ард түмэн. Тиймээс могойг айдас төрүүлэгч бус, харин билэг дэмбэрэлтэй, эрхэмлэн хүндэтгэх ёстой амьтнаар үзсээр ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.84
2025/05/26
0
0
Балиар юм яах гэж хилээр оруулдгийн юун цирк заваан.
Хариулах