-УИХ-ын байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд хангалттай оролцдоггүй, ирц бүрдүүлдэггүй.
-Засгийн газраас УИХ-д оруулсан саналуудыг дэмждэггүй.
-АН-ын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдсан. Гэвч энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн барьсангүй.
-АН-ын гишүүд (УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ж.Баярмаа) "Огцрох амархан" жагсаалд оролцон, Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурсан. Сөрөг хүчин мэт ажиллаж байна.
-Орон нутагт АН улс төрийн томилгоо их хийж, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор нь чөлөөлсөн. Жишээ нь, С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд болсноор энэ салбарт халгаа сэлгээ их хийдэг гэж үзжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна