МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын бэр Б.Намууныг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна

Admin
2025/05/24

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэн найз охин Ө.Өгөөмөртөө бэлэглэсэн бэлэг сэлт, тансаг зэрэглэлийн гэрлэх санал зэрэг нь ард түмний дургүйцлийг хүргэж Орлогоо нотол, Огцроход амархан жагсаалыг төв талбайд 3 хоног хийсэн юм. Энэ дуулиан шуугианы буянаар бусад улс төрчдийн хүүхдүүдийн тансаглал ч дэлгэгдээд буй. 

Жишээ нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир 2017 онд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаж байсан. Улс төрчийнхөө хувьд нэр цэвэр явсан Я.Содбаатар хүү С.Төгс-Очиртоо 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах тухай” 2015 оны А/454 дугаар тушаалыг өөрчлүүлж, хүүгийнхээ нэрийг бичүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл мэдлэг боловсролоороо Боловсролынзээлийн сангаас зээл аван их сургуульд суралцах гэж байсан ардын хүүхдийн нэр дээр гарсан тушаалыг өөрчлүүлэн хүүгийнхээ нэр дээр шинэ тушаал гаргуулж, Мичиган Стейтих сургуульд Биосистемийн инженер мэргэжлээр бакалаврын түвшинд 3 жил суралцахаар болж байжээ. Гэвч 2024 онд БЗС-тай холбоотой шуугиан дахин гарахад аав Я.Содбаатар нь “Бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье” хэмээн мэдэгдэл гаргаж байсан удаатай.

Харин энэ удаад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэрийн тансаглалтай зэрэгцэн Я.Содбаатарын хүү С.Төгс-Очирын эхнэр болох Монгол Улсын таеквондогийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Б.Намууны мөн тансаг хэрэглээний талаар дугарч эхлэв.

Дээрх зурган дээр харагдаж буй түүний өмссөн “Valentino” брэндийн даашинз 4900$, Dior-ын цүнх 3500$, “Gucci” брэндийн пүүз нь 1000$ үнэтэй. Энэ бол улс төрд олон жил өндөр албан тушаалыг хашсан Я.Содбаатарын бэр Б.Намууны өдөр тутмын хэрэглээний ердөө нэг хэсэг нь. Ингээд түүнийг мөн орлогоо нотлохыг ард түмэн шаардаж эхлээд байна

Ард түмэндээ “Амаргүй цаг үеийг бид даван туулж байна, бүсээ чангал гэх “Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед амьдарч буй ард иргэд нь тэдний бүтээсэн нийгэмд өвдсөн ч хэвтэх оргүй, суралцах цэцэрлэг, сургууль хүртээмжгүй, амьжиргааны зардал нь орлогоосоо давсан амаргүй энэ цаг үед ёстой л бүсээ чангалж амьдарч байна. Харин тэдний хүүхдүүд охид хүүхнүүдийг хэдэн арван саяар үнэлэгдэх үнэтэй брэндийн цүнх, хувцас, үнэт эдлэлээр гангалж гадаад орноор зугаалж, галуу шувууны мах идэн амаргүй цаг үеийг дэлхийн тэрбумтны энэтэй туульж явна. 

Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, Зам тээврийн яамны сайд хийгээд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан Я.Содбаатар өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж буй. Түүний товч намтрыг танилцуулбал физик ч инженер мэргэжилтэй бөгөөд 1997-1999 онд ШУА-ийн харьяаДулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсанаар түүний даргын албан тушаалын үүд нээгдсэн гэхэд болно. 

Тэрээр 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон юм. Мөн 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан. 2021 онд Ухнаагийн Хүрэлсүх МУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараагаар хамгийн түрүүнд хамгийн анхны зарлигаараа Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилж байв. Ингээд 2024 оны 7 дугаар сард түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол Засгийн сайд нараасаа ч том албан тушаалтан. Учир нь эрх барьж байгаа намын гал тогоог хариуцаж байгаагийн хувьд хэнийг ямар албан тушаалд томилохыг намын даргатайгаа хамт шийддэг. Чухам тэр албан тушаалыг хэчнээн төгрөгөөр наймаалцажэнэ их тансаглалыг үр хүүхэд нь эдэлж яваа юм бол? Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир болон түүний эхнэр Б.Намуун нарыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.

Төрд ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэн үргэлж өндөр албан тушаал дээр ажиллаж ирсэн Я.Содбаатарыг дараагийн шадар сайд болно хэмээн жиг, жуг ч гэх болов. Төрийн завгүй их ажлын хажуугаар чухам тэр хувийн бизнес хийж тэр орлогоороо үр хүүхдээ,хүргэн бэрээ, ач зээгээ эрхлүүлж яваа бол тэр бизнесийг ямар замаар эхлүүлснийг ч мөн шалгах хэрэгтэй биз ээ.  

 


5
angry
1
care
0
haha
3
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.116
7 цагийн өмнө
0
0
Ард түмэн ядуурч эд бажиж тансаглах нь хэтэрлээ
Хариулах
66.181.180.151
8 цагийн өмнө
0
0
Орлогоо нотол
Хариулах
202.9.46.153
8 цагийн өмнө
0
0
Shalgh heregti
Хариулах