Эх орноосоо урвасан гэх хамба лам З.Санждорж, түүний зөвлөх Д.Бямбажав нарт хэдэн жилийн ял оноохыг өнөөдөр шийднэ

Admin
2025/05/12

Тагнуулын ерөнхий газраас 2024 оны  гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан.  Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байдаг.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд"Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Тэгвэл яг одоо эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав  нарт холбогдох хэргийг шүүх хурал о Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэм буруутайд тооцож, шүүх хурлыг товлосон байдаг. Тэгвэл өнөөдөр болж буй З.Санждорж нарт холбогдох хэргийг шүүх хурлаар тэдэнд хэдэн жилийн хорих ял оноох эсэхийг шийдэх юм. 



2
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.226
2025/05/14
0
0
Аугаа их хамбатан энэ цагийн шилдэг ловон гэвш цавын будаа идэх үү? цавуутай толгой тэврэх үү? гэхэд цавын будаа иднэ гэж товхийтэл хариулсан юмдаг.Зандангаараа шоронд орчлоо энэ ламтангийн тагнуул ч гэж үхсэн нохойны оцгор шүү хэний замд хөндөлсөж амьдаар нь алтан хайрцгийг нь нээв энэ л их сонин байгаа юм даа.9,6 жил өгчихсөөн энэ лам тэндээ мөнхөрнөө шоронд харин САГИ гэдэг хүчирхэг буддын үзэл бүхий бүлэглэл байгуулаад жинхэнэ санваартан яаж дөвчигнөдгийг харуулах хэрэгтэй.ХОРИН НЭГЭН ДАРЬ ЭХ МИНУ ХОРИН ШИЛ АРХИ МИНУ ГОМБЫН ДУЛМАА СЭЛМЭН ШОО ДАШИЙН ШОГ УМ ПАД СУХА Ч ГЭХ ШИГ
Хариулах
202.55.188.109
Өчигдөр
0
0
Elbegdorj gegch urvagch hulgaich aluurching yagaad barivchlahgui baina ve ? Oyun-Erdene , Hurelsuh 2 Elbegdorjiin hamsaatan gedeg ni todorhoi.
Хариулах
202.55.188.106
Өчигдөр
0
0
Муу пиздаа лалар
Хариулах