ХАЛАМЖИЙГ БЭЛЭН МӨНГӨӨР ТАРААХ БИШ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ САЙЖРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Admin
2025/05/23

ХАЛАМЖИЙГ БЭЛЭН МӨНГӨӨР ТАРААХ БИШ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ САЙЖРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

????Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яамд, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн даатгалын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.

????Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэлээр

✅Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх,

✅Бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, чадавхжуулах, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭГ нэвтрүүлэх,

✅Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг ХУГАЦАА, ХЯЗГААРТАЙ болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх,

✅Кейс менежментийн үйлчилгээнд суурилсан хэрэгцээнд нь нийцсэн ХӨГЖҮҮЛЭХ үйлчилгээг хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

????Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчлэлээр

✅Гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангаж, тогтвортой хөгжлийг цогц байдлаар дэмжих,

✅Хүүхэд, эх, эцэгт мөнгөн тэтгэмж олгох, гэр бүлийг хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгох асуудлыг тусгасан.

Open photoOpen photoOpen photo

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна