МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ НОТОЛГОО БОЛСОН “МОНГОЛ АРД” ЭСКАДРИЛИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Admin
2025/05/23

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ НОТОЛГОО БОЛСОН “МОНГОЛ АРД” ЭСКАДРИЛИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

????Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2025.05.23/-ны өдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.ГАНБЯМБА, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Түүхийн хуудас сөхвөл,

????Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй. Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

????Эх орны дайны хүнд үе буюу 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэж байсан түүхэн үйл явдлыг гэрчлэн мөнхөлжээMay be an image of 8 people, monument and textMay be an image of 12 people and textMay be an image of 12 people, the Place de la Bastille and textMay be an image of 3 people and textMay be an image of jacaranda


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна