УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр /2025.05.22/ 10.00 цагт эхэлсэн. Тус хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэх бөгөөд олны анхаарлын төвд байгаа эрхтэн, эд, эс, шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Хуралдаанаар:
-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг батлах тухай хуулийн төсөл
-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
-Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн
төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
-Бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна