Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, "Хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэл өглөө.
Нэгдүгээрт, төлөвлөлтөө маш сайн хийх ёстой гэж үзсэн. Олон жил яригдсан 2040 он хүртэлх хотын төлөвлөлтийнхөө асуудлыг УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлж буй. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуультай хамтад нь уялдаатай хэлэлцүүлэх үүднээс зургаадугаар сараас хэрэгжиж эхлэх гэж байсан тус хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр хойшлуулж байгаа юм.
Төлөвлөлтүүдээ тал талын уялдаатай хийвэл дараагийн зураг төсөл, хөрөнгө оруулалтууд ярих боломжтой болно гэж бодож байна.
Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийснээр нийслэл хотын түгжрэл 50 хүртэлх хувиар буурна гэж тооцоолж байна.Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны зургадугаар сарын 19-нд нээнэ. Энэ ажлыг ямар нэгэн гацаа саадгүйгээр 22 сард багтаан хийхээр төлөвлөсөн. Энэ зун Туулын хурдны замын барилгын ажлын нэлээд хувийг нь гүйцэтгэнэ. Туулын хурдны зам, тойрог замын бүтээн байгуулалтыг хийснээр урьдчилсан тооцооллоор нийслэл хотын түгжрэл 50 хүртэлх хувиар буурна. Түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй. Энэ хоёр төслийг хэлэлцэж, шийдвэр гаргаад явж байна.а. Гэсэн хэдий ч түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй.
Сэтгэгдэл (1)