Шүүхээс Ж.Соронзонд ажилгүй байсан хугацааны цалин болох 24 сая төгрөгийг олгох шийдвэр гаргажээ

Admin
2025/05/20

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг өчигдөр /2025.05.19/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцжээ.

Учир нь сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа тэрбээр тус сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилогдсон юм. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ж.Соронзонг уг албан тушаалаас чөлөөлснөөс үүдэн тэрээр  шүүхэд хандсан байдаг. 

Харин Шүүхээс Ж.Соронзонг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан байна.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.33
2025/05/21
0
0
Шал мэдрэл авгай гавьяатын тэмдэгнээс ичихгүй юм бх даа????
Хариулах
66.181.191.144
2025/05/20
0
0
Энэ авгай ямар шуналтай юм бэ. Дайны хажуугаар дажин гэж болиоч.
Хариулах
103.57.93.98
2025/05/20
0
0
За энэ чавганц яасан ханаж цаддаггүй хомхой бэрд вэ шүүх болиосой арай арай
Хариулах