Чингэлтэй дүүргийн хог хягдал тээвэрлэлтийн тендер зарласан үнэ нь 11,790,000,000 төгрөг

Admin
2025/05/16

Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас дүүргийнхээ хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх өндөр дүн бүхий тендер зарлажээ. 

Тус тендерийн дагуу шалгарсан компани Чингэлтэй дүүргийн хороодын иргэд, аж ахуй нэгжийн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх юм байна. Нийт төсөвт өртөг нь 11,790,000,000 .

 Тендер нь гурван багцтай байх бөгөөд:

 1-р багц: 1-6 дугаар хороо 71 мянган тонн хаягдлыг ачих төсөв 3,340,000,000 төгрөг

2-р багц: 7-16, 20, 21, 22 дугаар хороо буюу гэр хорооллын 106,000 гаруй тонн хог хаягдлыг ачих төсөв 5,000,000,000 төгрөг

 3-р багц: 17-19, 23, 24 дүгээр хороо буюу зуслангийн бүс нийт 73,000 гаруй тонн хаягдлыг ачих төсөв 3,450,000,000 төгрөг нийт 11,790,000,000 төгрөгийн санхүүжилтийг тухайн жилдээ зарцуулах юм байна.

 1км-ийн өртгийг 1800 төгрөг гэж тооцсон байгаагаас тооцож үзвэл нийт 250 мянган тонн хог хаягдлыг 6,550,000 км туулан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хогийг тээвэрлэх тооцоотой байгаа юм байна. Мэдээж нийтийн эрх ашиг учраас хог ачиж, тээвэрлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эндээс жил бүр зөвхөн хог ачиж, тээвэрлэхэд хэдэн арван тэрбум төгрөг зарлагадах нь зөв эсэх болон иргэд, аж ахуй нэгжээс авдаг хогны төлбөр хаачдаг вэ гэдэг асуудал гарч ирнэ.

 Гэр хороолол, орон сууц, ААН тус бүр өөр, өөр дүн бүхий төлбөр төлдөг. Нэг талаас иргэд төлбөрөө төлөөд байдаг ч  дүүргийн төсвөөс ихээхэн санхүүжилт гараад байгаа нь хачирхалтай. Ер нь улсынх ч юм шиг, хувийн хэвшлийнх ч юм шиг санхүүжилттэй энэ салбарын тогтолцоог эргэн харахгүй бол эргээд л төрөөр угжуулдаг нийтийн тээврийн салбар шиг болох вий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна