Өрхийн сарын дундаж орлого 1.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 99.2 мянган төгрөгөөр нэмэгджээ

Admin
2025/05/16

Үндэсний статистикийн хороо дөрөвдүгээр сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа

Өрхийн сарын дундаж бодит орлого энэ оны нэгдүгээр улиралд 1.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 99.2 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 47.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрхийн сарын дундаж орлого өмнөх оны мөн үеэс эерэг өсөлттэй гарахад цалин хөлсний орлого 52.5 мянган төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн орлого 17.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.8 хувиар нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна