Нийслэлийн “Хүрээ амаржих газар”-ын эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. Тодруулбал, Өнгөрсөн 12 сард тус эмнэлэгийн даргаар томилогдон ирсэн Ш.Алтантуяа ажлын байрны дарамт үүсгэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж хамаарал бүхий хүмүүсийг ажилд авах мөн түүнчлэн эмнэлэгийн түргэн тусламжийн автомашиныг хувьдаа ашигладаг, эмч, ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халдаг гээд олон зөрчлүүдийг гаргаад буй аж.
Улмаар Хүрээ амаржих газрын эмч ажилчид Ш.Алтантуяаг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, дээрх зөрчлүүдийг холбогдох яам, тамгын газруудад албан бичгүүдээ хүргүүлжээ.
Эмч, ажилчдын хэлж буйгаар, “Манай байгууллага 20 гаруй жил хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин өнгөрсөн 12 сард Ш.Алтантуяа дарга ирсэнээс хойш манай эмэнэлэг дээр албан бус томилгоо, ажлын байрны дарамт тасрахгүй байгаа төдийгүй ажилчдын цалинг хасаж олгож байна. Түүгээр зогсохгүй энэ дарга эмнэлэгийн түргэний машиныг хувьдаа ашиглаж, эмч ажилчдыг үйлчлүүлэгчдээ мөнгө гэж хар гэж үргэлж дарамталдаг. Ажлаа хийж яваа жолоочийг үндэслэлгүйгээр ажлаас нь халж өөрийн хүнээ тавьсан. Мөн хүни нөөцөө ч өөрийн хүнээ тавьж хүнд суртал үүсгэж дураараа аашилж байна. Бид энэ хүнийг ирсэнээс хойш тайван ажлаа хийж чадахгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна