Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Admin
2025/05/15

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 32 жил болж байна. Харин Монгол Улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 22 дахь жилдээ тэмдэглэж байна.

2025 онд энэхүү өдрийг "Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар дэлхийн дээд хэмжээний уулзалт руу" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Төв талбайд 11:00 цагт жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Гэр бүл , хөдөлмөр , нийгмийн хамгааллын яам "Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл "нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна