Улсын харцага Г.Ганхуягийг дахин НЭГ САР ЦАГДАН ХОРИХ шийдвэр гаргалаа

М.Үүрээ
2025/05/15

Улсын харцага Г.Ганхуяг энэ сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий пост оруулсан гэх үндэслэлээр ЦЕГ, ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж нэг сарын хугацаатай хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.

Тэгвэл түүнийг цагдан хорьсон нэг сарын хугацаа энэ сарын 12-ны өдөр дууссантай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс Г.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар ирэх сарн 13-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Эргэн сануулахад тэрбээр, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ" гэх пост оруулж удалгүй устгасан байдаг. 


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.151
2025/05/15
2
0
Сүнсээ худалдвал аюултай
Хариулах