Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар
нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагаагаа сайжруулж байгааг мэдээллээ.
Энэ талаар ГЕГ-ын хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Г.Ганзориг дараах мэдээллийг хүргэлээ.
Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийнхээ хүрээнд мансууруулах болон сэтгэцэд нелеелөх бодистой тэмцэх чиглэлээр шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч байна.
2023 онд 16 удаагийн тохиолдолд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан,
2024 онд 17 удаагийн үйлдэл,
2025 оны эхний дервен сарын байдлаар 8 удаагийн үйлдлийг таслан зогсоож цагдаа, тагнуулын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэн ажиллаж байна.
Энэ дундаас онцолж хэлбэл 2025 оны эхний улиралд Зүүн емнед Азиас ирсэн
510 грамм синтетик терлийн бодисыг илрүүлэн, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад
шилжүүлсэн.
Мен Европын Холбооны Улсаас манай улсын нэр бүхий иргэний нэр дээр улс хоорондын шуудан
илгээмж ашиглан илгээсэн 840 орчим грамм бодисыг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж
харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэв
Иймд гадаад улсаас ирэхдээ бусдаас дайвар бүтээгдэхүүн, илгээмж авахгүй байхыг
анхаарууллаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна